Labels

Saturday, January 2, 2010

Хэн, яагаад Python хэрэглээд байна вэ?

Өнгөрөгч оны сүүлийн шөнө буюу 2010 оны 01 сарын 01-ны өглөө үүрээр унтах гээд хөрвөөж байхдаа утсан дээр суулгасан байсан python-ийн нэг номыг гарчиглаж суусан их сонирхолтой зүйлс байсныг нийтлье гэж бодлоо. Энэ нь та нарын python хэл сурах хүсэл эрмэлзлэлийг улам бадрааж өгч магадгүй учраас нийтэллээ. ( Мэдээж надад сэтгэгдэл төрүүлсэн болоод тэр шүү дээ... )


Why Do People Use Python?
Өнөөдөр маш олон программчилалын хэлүүд байгаа ба тэдгээр нь бүгд өөр өөрсдийн гэсэн онцлогтой, давуу болон сул талуудтай байхаас гадна хэрэглээний, системийн гэх мэтчилэн ер нь л өөр өөрсдийн салбарууддаа өрсөлдөж байдаг гэдгийг та бид мэднэ. Жишээлбэл өнөөдөр "Си" хэл дээр хэрэглээний программ бичих тун ховор ба ихэвчлэн системийн программчилалд ашигладаг бол веб программ хийхэд "РНР, ASP, JSP, Perl, RoR" зэргийг өргөн хэрэглэдэг байх жишээтэй. Тиймээс программист хүн яг ямар төрлийн программ хийхээс эхлээд аль хэлдээр хийх нь илүү тохиромжтойг сонгох шаардлагатай болж байгаа ба маш олон хэл дээр ажиллаж чаддаг байх шаардлага гарч ирж байна гэсэн үг. Яахав ерөнхий программчилалын зарчим хийгээд өөрийн арга барилыг олчихсон хүн ямар нэг хэл сурах нь хялбар байдаг буюу асуудалгүй хэдий ч өнөөдрийн энэ ширүүн өрсөлдөөнтэй үед шинээр хэл сурна гэдэг нөгөөх алтан цагаа бага боловч алдах нэг шалтгаан болдог гэдэгт надтай санал нийлэх хүн байгаа гэж найдаж байна :) Тэгэхээр бидэнд олон хэл мэдэхээс илүүтэйгээр олон талын чадвартай, ямар ч төрлийн программ, систем хийсэн гологдхооргүй найдвартай сайн ганц хэлний шаардлага гарч ирж байна. Товчоор бол төгс хэл үгүйлэгдэж байна. Тэгвэл үүнд хамгийн дөхсөн хэл бол Python гэнэ. Бараг бүхий л салбарт хэрэглэгддэг энэхүү бас ч үгүй өргөн хэрэглэгддэг гэнэ. Python хэлийг яагаад өргөн хэрэглэдэг болхыг олж мэдхийн тулд хийсэн судалгаа бас байна. 200групп, 3000 орчим оюутанд 10 гаруй жилийн хугацаанд зааж, хэрэглүүлсээр Python нь бусад төрлийн программчилалын хэлүүдээс Software quality, Developer productivity, Program portability, Support libraries, Component integration, Enjoyment
зэргээр илүү байсан гэнэ.

Тэгэхээр өнөөдөр хэн Python-нг хэрэглэдэг вэ? гэсэн асуулт гарч ирж байгаа.
- Google: Хайлтын системдээ их өргөн хэрэглэдэг ба Python зохиогчидийг хөлсөлдөг гэнэ.
- Youtube: Бараг бүхэлдээ Python дээр хийгдсэн гэнэ.(Youtube чинь Google-ийнхшдээ кк)
- Хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг BitTorrent клиент Python дээр хийгдсэн гэнэ.
- Intel, Cisco, Hewlett-Packard, Seagate, Qualcomm, болон IBM гэх мэт Мэдээллийн технологийн мангасууд hardware-ээ тестлэхдээ Python-г хэрэглэдэг.
- Industrial Light & Magic, Pixar гэх мэт олон animation кино үйлдвэрлэгчид Python-оор бүтээгдэхүүнээ гаргадаг буюу рендерлдэг байна.
- JPMorgan Chase, UBS, Getco болон Citadel зэрэг томоохон санхүү, үнэт цаасны арилжаалагч байгууллагууд зах зээхийл forecasting буюу урьдчилан таамаглахдаа мөн л Python дээр хийгдсэн программ ашигладаг гэнэ.
- NASA, Los Alamos, Fermilab, JPL, болон бусад газрууд эрдэм шинжилгээний ажилдаа мөн л Python хэрэглэдэг.
- iRobot автоматжуулсан вакум цэвэрлэгчээ хөгжүүлэхдээ хэрэглэнэ.
- ESRI хүртэл GIS-дээ хэрэглэнэ.
- Мөн нөгөөх хүүхэд бүрт нэг компьютер төсөл чинь хүртэл хэрэглэгчийн интерфэйс, activity modeling-дээ Python хэрэглэдэг
... Гэх мэтчилэн дэлхийн мэдээллийн технологийн шилдгүүд болон бусад салбарын байгууллагууд хүртэл ямар нэгэн хэлбэрээр Python-г маш өргөн хэрэглэдэг нь шинээр сурч буй надад сонирхолыг улам их өдөөж өгч байна :P
Дээрхийг O'Reilly Learning Python 3rd edtion гэдэг номноос олж мэдсэн болно.

4 comments:

Anonymous said...

Тэгвэл Python сурмаар юм байна :P

Мандах said...

Тэгээрэй. Хамт сураад энд сэтгэгдэлээ хуваалцаад явъя :D Яваандаа өөрсдийн бичсэн, хийсэн функц, классуудаа энд хуваалцъя...

ART OF MINUS said...

Миний судалж байгаа салбар VFX Industry. Миний хэрэглэдэг мөн бусад 3D програмууд бүгд Python дэмждэг. Тэгэхлээр надад сурах хүсэл их байна. Харин гоё блог боллоо :D

ART OF MINUS said...
This comment has been removed by the author.