Labels

Sunday, February 14, 2010

PyBox2D

Энэ бол Python дээр бичигдсэн 2 хэмжээст хиймэл орчны физик хөдөлгүүр юм. Та Python хэлийг ашиглан бяцхан хиймэл физик орчинд туршилт, ажиглалт хийхээс авхуулаад тоглоом, анимаци ч хийж болох юм. Мэдээж та хиймэл орчин дахь бүх физик нөхцлүүдийг хийсвэрээр өөрчилөх боломжтой (татах хүч, гарвитаци, масс, инерци г.м.), хийсвэрлэлүүд тань дэлхий дээрхтэй адил байвал дэлхий дээрхтэй адил ажиглалт гарах болно.

Одоогоор Google Code дээр SVN-ээр хөгжүүлэгдэж байгаа кодын талаар та http://code.google.com/p/pybox2d/ хаягаас авч болох юм.

Linux, Windows, OS X зэрэг өргөн хэрэглээний флатформуудад зориулан тохируулсан сангуудыг та http://code.google.com/p/pybox2d/downloads/list хаягаас татаж аваад суулгаарай. Энэ удаад Ubuntu OS дээр хэрхэн тохируулахыг харуулая:

Шаардлагатай багцуудыг суулгах
# apt-get install build-essential python-dev swig python-pygame subversion

Эх кодыг татах
# svn checkout http://pybox2d.googlecode.com/svn/trunk/ pybox2d

Суулгах
# python setup.py install --force


Үүний дараа та testbed/ хавтасруу ороод туршилтуудыг хийж болох юм.



Жишээ нь testbed/test_TheoJansen.py кодын үр дүнг үзэе
$ python testbed/test_TheoJansen.py 


No comments: