Labels

Tuesday, February 16, 2010

PyBox2d үндсэн ойлголтууд

Box2D-д үндсэн хэдэн объектүүд байдаг.
rigid body(хатуу бие)
shape(дүрс) - 2d дээр мөргөлдөх мөргөлдөөний дүрс бөгөөд body руу хавсгаргаж өгснөөр тухайн бие физик хуулийн дагуу үйлчлэлцэх боломжтой болдог

constraints(шахагчид) - constraint нь биеийн эрх чөлөөтэй байдлын зэрэглэлийг хасдаг физикийн холболт юм. 2D body-д эрх чөлөөтэй байдлын 3-н зэрэглэл байдаг. Хэрэв бид body-г ханатай сүлбэн хатгавал дүүжлэн байх болно. Үүнийг бид body-г ханатай constrain хийгдсэн гэж ойлгож болно. Энэ тохиолдолд body маань ханатай хатгасан тэр цэгийг л тойрон эргэх боломжтой. Тэхээр энэ нь 2 зэрэглэл хасагдсан constrain болохнээ.

contact constraint(холбоост constraint) - хатуу биесийг хоорондоо нэвтрэлцэхээс сэргийлсэн тусгай constraint-ууд байдаг та хэзээ ч contact constraint үүсгэх шаардлагагүй Box2D өөрөө автоматаар үүнийг хийчихдэг.
joint(Залгаас) - Энэ нь хоёр болон түүнээс дээш тооны body-нуудыг залган барьдаг constraint юм. Эргэлттэй, призм суурьт, зайтай гэх мэтийн төрөлтэй joint байдаг. Joint нь limits(хязгаарлалт) болон motors(хөдөлгүүр) ийг дэмжих боломжтой.
joint limit - энэ joint-ийн хөдөлгөөний хүрээг хязгаарлаж өгдөг. Жишээ нь хүний тохой зөвхөн тодорхой өнцөгт л хөдлөх боломжтой байдаг үүн шиг төсөөлөхөд болно.
joint motor - Энэ нь joint-ийн эрх чөлөөтэй байдлын зэрэглэлээр хоорондоо холбогдсон body буюу биесийн хөдөлгөөнийг жолооддог. Жишээлбэл та хүний тохойны эргүүлэлтийг жолоодож тохойг нугалан хөдөлгөх боломжтой.
world - Хоорондоо харилцан үйлчлэлцдэг body-нууд, дүрснүүд, constraint-ууд бүгдийг нь агуулсан цуглуулсан физикийн ертөнц юм. Box2D-д өшөө олон world үүсгэх боломжтой гэвч ингэх шаардлага их цөөхөн.

No comments: