Pygame бол тоглоом бичихэд зориулагдсан модуль сангуудын цуглуулга юм. Энэ санг SDL-ийг ашиглаж Python дээр бичсэн бөгөөд SDL-ийн хичээлийг gameMN дээрээс олж унших боломжтой. Таны тоглоом нэг л бичсэн бол дурын үйлдлийн систем дээр ажиллах боломжтой. Windows дээр эхлээд python хэлийг суулгаад дараагаар нь Pygame-ийг татаж аваад суулгана. Харин Линукс дээр Python хэл анхнаасаа суугдчихсан ирдэг тул танд Pygame модиулыг суулгахад л хангалттай. Дараах байдлаар суулгаарай.
Tuesday, February 16, 2010
PyGame-ийн ном шууд татахаар
Python болон Pygame-ийн хамтаар Тоглоом Хөгжүүлж сурж эхлэх нь хэмээх нэгэн номыг шууд татахаар энд тавья гэж бодлоо. Номны талаар илүүг нуршаад дэмий биз татаж аваад сайхан судлаарай. Яагаад pygame-ийг судлах боловоо гэхээр би үүний энгийн мөртлөө ойлгомжтой мөн маш их боломжтойд нь дурласан юм. Хурд гүйцэтгэлийн хувьд Python < Java < C/C++ гэсэн байдалтай байгаа ч компютер техник өндөр хөгжсөн өнөө үед ялгаа нээх их ажиглагдахгүй л боловуу. Харин ч pygame-ийг Nokia-ийн S60 гар утасны үйлдлийн систем дээр ажиллуулж болдог. Тэхээр муухан компютер дээр хүртэл таны бичсэн тоглоом ажиллана. Дашрамд python+pygame тоглоомын програмчлалыг 9 настай хүүхэд хүртэл сурж эхлэх боломжтой. Арван жилийн сургуулийн дүү нар маань сонирхлын журмаар оролдож болохгүй гэсэн зүйл байхгүй :) Заза
ЭНДЭЭС ТАТААРАЙ
ЭНДЭЭС ТАТААРАЙ
Sunday, February 14, 2010
PyBox2D
Энэ бол Python дээр бичигдсэн 2 хэмжээст хиймэл орчны физик хөдөлгүүр юм. Та Python хэлийг ашиглан бяцхан хиймэл физик орчинд туршилт, ажиглалт хийхээс авхуулаад тоглоом, анимаци ч хийж болох юм. Мэдээж та хиймэл орчин дахь бүх физик нөхцлүүдийг хийсвэрээр өөрчилөх боломжтой (татах хүч, гарвитаци, масс, инерци г.м.), хийсвэрлэлүүд тань дэлхий дээрхтэй адил байвал дэлхий дээрхтэй адил ажиглалт гарах болно.
Tuesday, February 9, 2010
Жагсаалтыг залгах болон тэмдэгт мөрийг салгах
Бид жагсаалтыг түлхүүр-утгыг key = value гэсэн тэмдэгтэн жагсаалт болгож чадна үүнийгээ нэгтгэхийг хүсвэл дурын тэмдэгт жагсаалтыг дан тэмдэг болохын тулд бид join методыг ашиглах хэрэгтэй.
Энд залгах жишээ болгож бид buildConnectionString функцыг авч үзье:
return “;”.join([“%s=%s” % (k,v) for k,v in params.items()])
Saturday, February 6, 2010
Жагсаалтад буулгалт хийх
Файтон хэлний онцлог нь жагсаалттай маш сайн хоршин ажилладаг. Жагсаалтын элемент бүрт ямар нэгэн функц ажиллуулж гарсан жагсаалтыг өөр жагсаалтруу оноон буулгаж болдог.
Native Datatypes бүлэг доторхи үргэлжлэл...
Хувьсагч зарлах
Өмнөх постод Дүүдээгийн хэлсэнчлэн файтон хэлэнд хувьсагчдийг зарлахад өгөгдлийн төрөлийг нь тодорхойлж өгөх шаардлагагүй ингээд myParams гэдэг хувьсагчийг зарлаж байгаа нэг жишээ тавьчъя :)
Өмнөх постод Дүүдээгийн хэлсэнчлэн файтон хэлэнд хувьсагчдийг зарлахад өгөгдлийн төрөлийг нь тодорхойлж өгөх шаардлагагүй ингээд myParams гэдэг хувьсагчийг зарлаж байгаа нэг жишээ тавьчъя :)
Hangman тоглоом
Маш энгийн тоглоомыг энгийн кодчилолоор анхлан суралцагчиддаа зориулаад бичлээ. Github дээр нээлттэй тавьсан болохоор хэн ч хөгжүүлж болно ;) За залуусаа сураад байж дэ
Subscribe to:
Posts (Atom)