Labels

Monday, December 28, 2009

Анхны бичлэг

Зиа "Python" хэл сонирхогч залуусаа сайн байцгаана уу?
Миний бие "Үбүнтү" "Линукс" өөрийн лаптопдоо суулгаснаас хойш ".py" өргөтгөлийг "Үбүнтү" үйлдлийн системийн өнцөг булан бүрээс харсан билээ.
Иймээс "Python" хэлийг ихэд сонирхном, суралцнам... "Python" хэлний маш олон ном олсон боловч хамгийн энгийн байсан "Dive into Python" номыг барьж аван суралцхаар шийдлээ.
Тиймээс энэхүү блогоо дээрх номыг үндэслэн хөтлөхөөр шийдлээ. Хамт суралцах нөхөд дээрх номыг эхнээс нь уншаад, хамт суралцацгаая. Хэрвээ танд дээрх ном хэрэгтэй бол энд дарж татаж аваарай.
Сониноос гэвэл Дөлмандах ахаас асууж байтал өөрийн блогтоо яг энэ хэлийн хичээл тавьж байхаар шийдсэн нь эхлэн суралцагч надад их баярлууштай мэдээ байсан ба http://www.dulmandakh.com дээрх хичээлүүдтэй харьцуулан сайн сурах байх гэж найдаж байна.
За үүгээр блогынхоо анхны бичлэгийг өндөрлье...

3 comments:

Ganni said...
This comment has been removed by the author.
Ganni said...

Гоё блог эхлэж байгаа юм байна.
За тэгье! хамтдаа суръя.
Сайн тусалж байгаарай! :D

Дүүдээ said...

:P хэдүүлээ аяндаа гайгүй ойлгоод ирхээрээ өөрсдийн хийсэн класс, функц... нтр энд тавьцгааж байя :D