Labels

Monday, December 28, 2009

Python суулгах

Сайн байцгаана уу?
Өнөөдөр би номын дагуу бол Python-г өөрийн компьютерт хэрхэн суулгах, ямар ямар үйлдлийн системд ажиллах боломжтой, Python гэж яг юу вэ гэдгийг мэдхээс гадна түүний мөн чанарын талаар бага зэрэг ойлголттой болсноо хүргье.

Номын хамгийн эхний бүлэг бол Python-г өөрийн компьютерд суулгах талаар өгүүлж байна. Python хэл нь платформ хамааралгүй interpreted хэл юм байна...
Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр Python дээр хийгдсэн программууд нь Windows, Linux, Mac, Solaris, Unix... зэрэг бүхий л үйлдлийн системүүд дээр ажиллах буюу миний бичсэн программ ямар ч үйлдлийн системд асуудалгүй ажиллана гэнэ. Гагцхүү тухайн компьютерд Python interpreter суусан байх шаардлагатай болон Python interpreter бүхий серверээс программ ажиллах боломжтой юм. (Та бидний мэдэх Java хэл ч үүнтэй адил JRE-ийг шаарддаг шүү дээ.)
Тэгэхээр миний мэдсэнээр 2 төрлийн interpreter байна. ActivePython болон албан ёсны сайтаас гаргасан Python. Ялгааг нь сайн мэдэхгүй ч 2-уулаа л сайн компаниудын бүтээлүүд байна. Дээрх 2 төрлийн Python interpreter бүх л үйлдлийн системүүдэд зориулсан хувилбарууд нь гардаг ба тус тусын сайтаас татаж авч болно. Python хэл одоогоор 2 төрлийн хувилбараа гаргаад байгаа ба тэдгээр нь Python 2, Python 3. Минийхээр бүрэн бөгөөд үндсэн хувилбар нь Python 2 бололтой. Мөн суралцаж байгаа хүмүүст өмнөх хувилбараас нь эхэлвэл зүгээр байдаг ба шинэ хувилбаруудлуу орохдоо гол ялгаа, давуу сул талууд... гэх мэтчилэн ерөнхийдөө тухайн хэлийг сайн эзэмшээд явах юм шиг санагддаг. Python interpreter-ээ эхлээд татаад суулгачъя...


Нөгөө номын маань эхэн хэсэгт доорх зүйлийг их онцолсон байх юм.
1.8. The Interactive Shell
It's like this: Python leads a double life. It's an interpreter for scripts that you can run from the command line or run
like applications, by double−clicking the scripts. But it's also an interactive shell that can evaluate arbitrary statements
and expressions. This is extremely useful for debugging, quick hacking, and testing. I even know some people who
use the Python interactive shell in lieu of a calculator!
Launch the Python interactive shell in whatever way works on your platform, and let's dive in with the steps shown
here:
1.8 Олон талт shell(shell гэдэг үгийг орчуулах нь их төвөгтэй юмаа, ямар дун хясаа гэлтэй бишдээ...)
Пайтон нь хос чадвартай. Энэ нь ямар нэг скриптийн итерпрэттэр буюу скрипт ажиллуулагч буюу үзүүлэгч болдог ба та түүнийг шууд дуудах болон комманд лайнаас ажиллуулж болно. Пайтон скрипт файлыг яг хэрэглээний программ шиг хос тогшилт хийн ажиллуулж болох ба Python скрипт нь олон талт shell учираас өөрийн хүссэнээр мөн ажиллуулж болно(өөрөөр тухайн скрипт файлын дурын хэсгийг нээж хаагаад ажиллуулчихаж болноо гэж байгаан байна). Энэ нь дебаг хийх болон тестийн үед бусад хэлээс давуу талыг авч ирдэг.

Тэгэхээр сая яг Python хэлийг суулгасан биш Python скрипт үзүүлэгч суулгаад байгаа болж таарч байна. Миний харж байгаагаар бол Пайтон хэл нь бусад хэлүүдээс тэр "олон талт шэлл"-ээр харьцангуй давуу боловч гэм нь interpreted хэл гэдэг жаахан тиймэрхүү санагдлаа (Python хэл дээр хийгдсэн программ ажиллуулахын тулд заавал ActivePython эсвэл Python-ийн албан ёсны үзүүлэгч суулгасан байх шаардлагатай. Мөн пайтон Interpreter бүхий серверээс ажиллуулах боломжтой. Яг одоо миний Post бичиж суугаа www.blogspot.com маань python дээр хийгдсэн байгааг харж болно). Магадгүй энэ нь ч давуу тал байж мэдэх юм. За юутай ч миний мэдэхийн ихэнх төрлийн interpreter хэл дээр хэрэглээний программ бичих нь ховор ба голдуу сервер талын программууд элбэг байдаг. Гэхдээ хэрэглээний программ боломжгүй гэсэн үг биш юм. PHP хэл хүртэл GTK ашиглан GUI бүхий хэрэглээний программ хийх боломжтой байдаг ба ихэнхи хүмүүс энэ тал дээр эсрэг бодолтой буюу тэгэх шаардлагагүй гэж үзээд байдаг. Магадгүй шалтгаан нь интерпреттэд хэл дээр хийгдсэн программын эх кодыг нууцлах боломжгүй, заавал тухайн хэлний үзүүлэгчийг шаарддаг зэрэг байж болох. Ерөнхийдөө interpreted хэлний эх код нууцлах(encrypt хийх) янз бүрийн аргууд байдаг хэдий ч тэдгээр нь яг скрипт үзүүлэгч буюу interpreter дээр заавал source code хэлбэрээр очих ёстой учир нууцлах нь зарим тохиолдолд утгагүй болж таардаг. Гэхдээ иймэрхүү хэлүүдэд худалдааны программ хийх нь ховор учир энэ тал дээр санаа зовохгүй байж болох байх :P .
Өнөөдрийн хувьд ингээд дуусгъя. Дээр байгаа Англи эх болон миний орчуулсан 2 их зөрүүтэй байгааг анзаарсан байх. Гол нь би номыг орчуулаад тавих биш тухайн бүлэг сэдвээс яг юу ойлгосноо хүргэх хүсэлтэй байгаа ба орчуулга талаас нь харалгүй утга, ойлголтын хувьд буруу зүйлс байвал залруулж өгөхийг хүснэ :)

2 comments:

Гүнчин-Ишийн Шаравсамбуу said...

shell гэдгийг монголоор бүрхүүл гэж ойлговол их зүгээр санагддаг юмаа та нар юу гэж бодож байна?

Dolugen said...

Тийм, би бүрхүүл гээд хэрэглэгчихдэг.