Labels

Tuesday, February 16, 2010

sprite sheet гэж юу юм баа? :P

баатруудын зургуудыг бүгдийг нь нэгтгээд нэг зургийн форматад оруулсныг sprite sheet гээд байгаа юм. Тэндээс өөрийнхөө баатрын зургийг координатынх нь утгаар нь ялгаж аваал тоглоомдоо зурж ашиглана гэсэн үг яг л дараах зурагт дээрхи зургийн баатрууд оролцсон шиг
.

Тэгвэл баатрууд яаж хөдлөөд байнаа ?
Энэний хариулт тун амархан ердөө л бидэнд бэлтгээд зураад өгчихсөн хөдөлгөөний дараалал бүхий зурагнуудыг сольж харуулж байгаа юм. Ялангуяа хөдөлгөөнтэй анимац бүхий зүйлд sprite sheet ашиглах нь нэн тохиромжтой юм яагаад гэвэл хөдөлгөөн бүр нь нэг нэг зургийн форматад агуулагдаад бүгдийг нь файл системээс уншина гэвэл програм арай удааширах талтай байж болно. Харин sprite sheet-ийг бол ганц удаа л уншина тэгээл тэндээсээс clipping хийгээд өөрийн хүссэн зурагнуудаа координатаар нь ялгаад авна. Жишээ нь дараах зурагт гүйж байгаа хүний sprite sheet -ийг харуулсан байна. Энэ олон зургийг зүгээр л солиод л харуулчихаж байгаа юм.

No comments: