танилцуулагдсан Crayon хэмээх тоглоом энэ физик системийг ашигласан байдаг. Түүнчлэн Box2D нь үргэлжилсэн мөргөлдөөн тогтоогч хэмээх боломжийг олгодог харин Chipmunks-д тийм боломж байхгүй. Мөн Box2D-г олон програмчлалын хэлүүдээр ашиглаж болно C/C++, Java, Python гэх мэт. Харин бидний прожект үүний Python порт болох PyBox2D-г PyGame сантай хоршуулан ашиглах гэж байгаа. Олон жишээ кодоор баялаг.
Дээрхи зураг нь Chipmunk болон Box2D-ийн гүйцэтгэлийн харьцуулалтыг графикаар харуулсан байна. Үүнээс Box2D-ийн гүйцэтгэл нь Chipmunk-аас үргэлж хурдан байгааг харах боломжтой.
PyBox2D-г ubuntu karmic дээр суулгах талаар Хашаагийн блогд бий.
Өмнөх бичлэгт PyMunk буюу Chipmunk-ийн python портыг ашигласан билээ. Гэвч үүнийг илүү нарийн сурч цаад боломжийг нь ашиглахад хангалттай жишээ болон хичээл байхгүй байсан. Мөн Box2D vs Chipmunk ийн performance тэстэд Box2D нь маш өндөр гүйцэтгэлтэй байсан төдийгүй жишээ кодоор мөн маш их баялаг юм байна.
Мэдээж үүнийг python дээр pygame сантай хамт ашиглаж болно. Виндөүс дээр тохируулахад жаахан явдалтай юм байна гэвч тэвчээртэйгээр хэрэгтэй зүйлсийг нь татаж суулгаад compile-двал болдог л юм байна. Дараах зурагнуудад PyBox2d-ийн жишээнүүдийг харуулж байна.
За за PyBox2d-ийн боломжийг харцгаая.
No comments:
Post a Comment